Posts

Showing posts from August, 2020

ИНТЕРЬЕРИЙН ТУХАЙ

Image
ИНТЕРЬЕРИЙН ТУХАЙ     Интерьер гэдэг нь дотоод гэсэн утгатай Франц үгнээс гаралтай бөгөөд дотоод засал чимэглэлийг интерьер дизайн гэж нэрлэдэг. Энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг юм. Хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө, жижиг чимэглэлүүд зэрэг зүйлс нь бүгд интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болно. Интерьер чимэглэл нь : түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой зорилгоор анхааралтай зохицуулах, санаандаа хүрэхүйцээр нийцүүлэхийн нэр юм. Интерьер гэдэг нь дотоод гэсэн утгатай франц үг юм. Иймд дотоод засал чимэглэлийг интерьер дизайн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг юм.      Хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь цөм интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болно.     Интерьер чимэглэл гэдэг нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой зорилгоор анхааралтай зохицуулах, санаандаа хүрэхүйцээр ...

МИНИМАЛИЗМ гэж юу вэ?

Image
  МИНИМАЛИЗМ гэж юу вэ? Орчин үед минималист амьдралын хэв маяг хүчээ авч, олон хөрөнгөтөн орнуудын иргэд энгийн, даруухан амьдралыг сонгох болсон нь нууц биш. Харин минимализм гэж үнэхээр мөн чанартаа юу юм бэ? Хаанаас үүсэлтэй юм бэ? Зэрэг сонирхолтой асуултуудад хариулт авах нь чамгүй чухал болжээ. Ийнхүү минимализмын тухай үнэн зөв мэдээлэлтэй болоход энэхүү нийтлэл тусална гэж найдаж байна. Минимализм эхэндээ амьдралын хэв маяг бус урлагийн урсгал чиглэл байсан ажээ. Дэлхийн 2-р дайн дуусч, уналтад ороод байсан урлагийн салбар эргэн хүчээ авч байсан тэр цаг үед олон урсгал чиглэл шинээр гарч ирсний дотор минимализм ордог. 1960-аад оноос минимал урлаг бий болж, дэлхийн уран бүтээлчдийн анхаарлыг эрхгүй татаж эхэлсэн түүхтэй. Минимал урлагийн онцлог нь элдвийн гоёл чимэг, солонгорсон өнгө будаггүй эгэл даруухан хэв маягийг баримталдагт оршино. Уран зураг болон уран барилгын салбарт ихээхэн тусгалаа олдог минимализмын тэрхүү онцлог хүний сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлдэг нь гайхал...